"Жигүүр Гранд" Группын 100% -ийн хөрөнгө оруулалттай "Гранд Мед" эмнэлэг нь ард иргэдэд тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж гадаад оронд эмчлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрөм чанартай үйлчилгээ үзүүлж байна гэсэн чимээ чих дэлсэх боллоо.

Хувийн олон эмнэлгүүд шинээр үүд хаалгаа нээж эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болж энэхүү өрсөлдөөнийг дагаад эрүүл мэндийн үйлчилгээ чанар сайжрах болсон нь бас нэг сайн тал гэж хэлж болно.
Гадаад руу явж эмчлүүлэхийн тулд шаардлагатай визний материал, онгоцны зардал, буудлын зардал зэрэгт санаа зовох зүйлгүйгээр "Гранд Мед" эмнэлэгт очиж олон улсад ажиллах эрх бүхий нуруу нугасны Солонгос эмчид үзүүлж зөвлөгөө авч хагалгаанд орж байгаа иргэд сэтгэл хангалуун байгаа гэнэ.






Сэтгэгдэл (3)