Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн “Бодлын тэнгис” цомог Монголд хамгийн өндөр үнэ хүрч 5,5 сая төгрөгөөр зарагдсан.
Тэд өнгөрсөн сард болсон “Best of Haranga” тоглолтынхоо үеэр дээрх цомгоо дуудлагаар худалдахад Н.Мөнхнасан гэдэг залуу 5.5 сая төгрөгөөр худалдаж авсан билээ.
Энэхүү мөнгийг тус хамтлагийнхан сайн үйлст зориулна гэж амласан ёсоороо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасагт эмгэгтэй, дутуу төрсөн нярай хүүхдийн хяналтыгсайжруулах төхөөрөмж авч бэлэглэлээ. Уг төхөөрөмжөөр хүүхдийн цусан дахь хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилтын тоог хянадаг аж.

“Хаана хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийж байна, тэнд бид фэнүүдтэйгээ хамт оролцдог. Бидний сайн үйлс цаашид үргэлжлэх болно. Нэгдэх хүсэлтэй хүнд хаалга нээлттэй” гэж тэд уриалж байна.
Б.Зоригт
Сэтгэгдэл байхгүй байна