Хамгийн “архичин” улс

Манай нийгэмд газар аваад байгаа “солонгос хэв маяг, солонгос хоол, солонгос кино” гэж донтох болсон монголын хүүхэд, залуус их байгаа.

Тэгвэл тэдний шүтээн болсон БНСУ архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлсэн талаар “Time” сэтгүүлд мэдээлжээ. Олон улсын “Euromonitor International” байлууллагын судалгаагаар солонгосчууд орос ах нарыг хүртэл ардаа орхихоор “мэргэжлийн архичин” болох нь тогтоогдсон аж.

Тус улсын насанд хүрсэн нэг иргэн долоо хоногт дунджаар 13.7 хундага буюу хоёр шил сөжү /солонгос архи/ уудаг гэнэ. “The Korea times” солонгосчууд архины хэрэглээ нийгмийн үзэгдэл болоод буйг дурдаж, Засгийн газар нь энэ асуудалд анхаарал хандуулж байгааг онцолсон байна.

Жагсаалтын хоёрдугаарт оросууд орж, филиппинчүүд араас нь нэхэж явна. Харин америкууд эхний аравт “амжиж” орсон байна.

Энэ мэдээ зөвхөн залуучууд гэлтгүй манай хэвлэл мэдээллийнхэнд ч хамаатай. Яагаад гэвэл бид орой бүр олон савангийн хөөсөнд живж “уба, ума”-аар дамжуулан хийж буй соёлын довтолгоонд бараг бүдэрч унах шахаад байгаа.

Телевизүүдээр ахин дахин давтан гарч байгаа солонгос сериалуудыг үзэгсдийн нас улам л залуужиж, өсвөр насныхан "солонгосжих" давалгаанд автаад байгаа.

Өнгөц хараад үсээ босгож, өмдөө жодойлгож, гутлаа чирч эхэлсэн тэд солонгосчуудын балгах дуртайг ч бас шохоорхохгүй гэх газаргүй.

Солонгосчуудын архины “моод” Монголд дэлгэрэх вий дээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025