“Тэртээх ертөнцийн хөгжимчин” айсуй

"Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 25-нд буюу өнөөдөр “Өргөө” кино театрт 19.00 цагт нээлтээ хийнэ. Энэ цаг үе, нийгэмд тулгамдаад буй асуудлууд, хайрын үнэ цэнэ, хүний мөс чанрыг өгүүлэх уг бүтээлийг "Black magic" студи, “Mongolian screen acters academy” хамтран бүтээжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат  ажиллаж, ерөнхий зураглаачаар "Lemon" студийн зураглаач Л.Лхагвадорж, ерөнхий зураачаар Э.Эрдэнэжаргал, зөвлөх найруулагчаар Ж.Баярбаатар, киноны хөгжмийг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхбичин дууны найруулагчаар “Авиа” студийн найруулагч О.Цэвэгмэд нар ажиллажээ. Уг уянгын драмкиноны зохиолыг Ж.Баярбаатар, Л.Лхагвадорж, Ц.Чинбат нар хамтран бичжээ.

Хөгжимчин хүний жаргал зовлон, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлсэн уг бүтээлийн гол дүрүүдэд жүжигчин Л.Гантулга, Б.Мишээл, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал, жүжигчин Д.Шүрбазар, Б.Баярмаа, Н.Энхтөр нар тогложээ.

“Тэртээх ертөнцийн хөгжимчин” киног өнөөдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээс тольдож болох нь ээ.

Г.Даша

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025