Улс төрд Учрал хүү

“Их Засаг” их сургуулийн захирал Ням-Осорын хүү Учрал улс төрийг сонирхоод удаж байгаа. Тимон гэдэг нэрээр хип хоп дуу дуулж гарч ирсэн залуу төд удалгүй аавынхаа сургуулийн ректор болсон. 

Гэтэл одоо улс төр сонирхоод гүйж явна, цаадах чинь. Бүр сонгуулийнхаа PR сурталчилгаа хийхээр “Royal HD” телевизийн хүртэл байгуулаад амжсан. 

Өнгөрсөн сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвших гээд чадаагүй. Өөрөө бие дааж Хэнтийд нэр дэвшинэ хэмээн зүтгэж аавынхаа уурыг барьж байгаа сурагтай байсан гэдэг. 
Гэтэл Учрал саяхан Сүхбаатар талбай дээр болсон Засгийн газрын гишүүдийн Давхар дээл тайлуулах жагсаалд ирчихсэн явсан. 

Түүний аав Ням-Осор олон сонгуульд өрсөлдөж дандаа л ялагдал хүлээж байсан. Энэ удаад тэрээр хүүдээ туршлагаасаа хуваалцаж зааварчилгаа өгч байгаа байхдаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025