“Модерн номадс” сүлжээ рестораны анхны захирал Д.Дэжид гэгч эмэгтэй 13 настай хүүг машинаараа дайрч гэмтээсэн хэргийн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Ослоос болж хүүгийн нэг чих нь бүтэн сонсголгүй, нөгөө чих нь 50-60 хувийн сонсголоо алдаж, цаашид унаж татдаг өвчтэй болох, өсөлтийн зонн нь гэмтсэн учир томрох тусмаа тахир дутуу болж болзошгүй талаар хүүгийн ээж нулимс асгаруулан ярьж байсан билээ.
Уг нь энэ хэрэг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 30, яг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө болсон. Хүүгээ гэмтээлгэж, сэтгэлийн тамд автсан ээж аав нь хүүгээ Тайланд улсад аваачиж, эмчилгээ, оношлогоо хийлгэхэд цаашдаа унаж татдаг болох, сэтгэцэд болон өсөлтөд нөлөөлөх боломжтой гэдэг онош тавьсан.
Гэтэл дэлхийд алдартай Тайландын эмнэлэг чих нь дүлийрсэн гэсэн онош тогтоосоор байтал Монголын шүүх эмнэлгийнхэн хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт гаргаж, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Харин хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглуулсан ар гэрийнхэн нь давж заалдсанаар өнөөдөр Улсын дээд шүүхэд уг хэргийг хянан хэлэлцэх гэж байна.
Гэрчтэй, оноштой ийм тодорхой хэргийг арай ч дахин хэрэгсэхгүй болгохгүй, хүүхдийг гэмтээсэн Д.Дэжидэд зохих хариуцлагыг тооцох байх аа гэж ар гэрийнхэн нь найдаж байна.
А.АМАР
Сэтгэгдэл (10)