"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа мисс, загвар өмсөгчид дотроо даруухан биеэ хаана, хэрхэн авч явдгаа сайн мэддэгээрээ үлгэр жишээ үзүүлдэг сайхан бүсгүй.
Нэг үе охиныхоо аав загвар өмсөгч А.Чингүүнтэй хэвлэлээр гэр бүлийн хэрүүл өрнүүлж байсныг эс тооцвол, төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй онц эмэгтэй.
Загварын сайхан хос хэмээгдэж байсан хосууд хамтын амьдралаа төгсгөснөөр бас ч гэж хэдэн жилийг ардаа орхиж, ганц бие ч охиноо хэнээс ч дутахгүй өсгөж байгаа дайчин бүсгүйд хоёр л үнэнч дэмжигч бий. Тэр бол мэдээж ээжээс нь гадна хөөрхөн Содонгоо охин нь.
Мисс ээжтэйгээ монгол дээлээр гоёж зургаа авахуулахдаа ирээдүйд ээжийнхээ мэргэжлийг өвөлж, энэ ертөнцөд алдраа мандуулах боломж байгааг харуулаад авсан Ч.Содонгоо өдгөө 5 настай. Дашрамд дуулгахад ээж, охин хоёр 300 гаруй дээлтэй гэнэ лээ.



Сэтгэгдэл (1)