Холливудын алдарт жүжигчин Жонни Депп 50 насныхаа босгон дээр үе мултарсан залуухан эмэгтэйг сүйт бүсгүйгээрээ сонгосон. Хосууд хаана ч хамтдаа явж папарацичдын дуранд өртсөөр.
Алдарт жүжигчний шинэхэн сүйт бүсгүй Амбер Херд өдгөө 28 настай. Хэдийгээр олон насны зөрүүтэй ч гэлээ тэд яг л үе тэнгийн юм шиг харагдаж байгааг шар хэвлэлүүд онцолсон байна.
Хэзээд өөрийнхөөрөө байж бусдаас этгээд дүр төрх, сонин ааш авираараа ялгардаг Жонни Депп сүүлийн үед сайхан бүсгүйтэй орой нь цоорхой бүрх малгай, элэгдэж хуучирсэн гуталтай явж харагдах болсон. Өмссөн, хувцас хэл яриагаар нь түүнийг эртний хүн хэмээн хочилдог билээ.
Сэтгэгдэл (2)