“Улстөрч гэдэг бол төрийн зардас, тvмний vйлчлэгч” гэж үздэг эрхэм бол Д.Ганхуяг сайдтан. Улс төрийн тавцанд нутгийн ах Р.Гончигдорж гишүүний гараас хөтлөн орсон тэрээр арлын улсад дээд боловсрол эзэмшин нефть боловсруулах, нефтээс будаг гаргах технологид суралцсан. Японд суралцсан давуу талаа ашиглаж их бизнест хөл тавьсан тэрээр таван найзтайгаа хамтарч Монгол-Японы гүүр болгохыг зорин “Бридж” группээ байгуулсан түүхтэй. Өдгөө Монголын толгой компаниудын нэг болсон “Бридж групп”-ийн 10 хувийг экс гишүүн Д.Сэдваанчиг эзэмшдэг.
Ноён Д.Ганхуягийн тухайд оюутан ахуй цагаасаа машин угаагч, цэвэрлэгчээс авахуулаад юм юм хийж, амьдралын төлөө зүтгэж явсан нэгэн. Тиймдээ ч “Бридж” группээ байгуулж, хөл дээр нь зогсоосныхоо дараа их улс төрд хөл тавьж, хөрөнгө бэлтэй гишүүдийн тоог нэгээр нэмсэн.
Эр хүний хувьд спортоор алжаал ядаргаагаа тайлдаг түүний бас нэг таашаал авдаг зүйл нь гэргийнх нь халамж гэж байгаа.
Эрхэм гишүүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн эгэл даруухан энэ биеэрхүү бүсгүйг Баасансүрэн гэдэг бөгөөд нөхрийнхөө арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа чамбай эзэгтэй нарын нэг. Нэгэнтээ Д.Ганхуяг гишүүн “Манайх Азийн орнуудын зан заншлын дагуу амьдардаг айл” хэмээн тодорхойлсон удаатай. Үнэхээр ч хатагтай Баасансүрэнгийн тухайд эр нөхрийн найдвартай ар тал, гэрийн сайн эзэгтэй, гэр бүлдээ ёслол хvндэтгэл дүүрэн итгэлтэй хандах жинхэнэ япон эзэгтэйн заншлыг ягштал баримталдаг болохыг ойр дотныхон нь хуучилдаг. Хойд хөршид дээд боловсрол эзэмшсэн хэдий ч тэрээр эр нөхрөө халамжилж, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэхэд хамаг байдгаа зориулдаг байна.
Сэтгэгдэл (1)