Grandnews.mn сайтын бас нэгэн сонирхолтой булангаа та бүхэндээ дахин танилцуулах гэж байна. Энэ бол Grand rating.
Өнөөдөр санал асуулга гэсэн булангүй мэдээллийн сайт гэж бараг үгүй, хамраагүй сэдэв ч бас ховорхон л байх. Харин grandnews энэ булангаараа хамгийн шударга, шинэлэг өрсөлдөөнийг явуулах гэж байна.
Grand rating хэн ч саналаа өгөх боломжтой бас хэн ч цензурдэж, хааж, хасч өөрчилж чадахгүй.
Жинхэнэ өрсөлдөөний талбар болох энэ хэсэгт ямар ч сэдвийг, хэнийг ч сонгож, ямар ч асуултад хариулт авч болно.
Магадгүй энд “Мобиком” үнэхээр үндэсний хамгийн мундаг оператор компани эсэх, “Юнивишн”, “Скай медиа” хоёрын хэн “шулаачин” болох, “Өгөөж” сүү үнэхээр үнэнч, нүнжиг тослогтой эсэх, аль компани хамгийн хулхи сурталчилгаа явуулдаг, АН, МАН-ын аль нь луйварчин олонтой, давхар дээлтэй сайд нарыг дээлийг тайлуулах ёстой юу, гээд ямар ч асуудлыг сонгож болно.
Бас загвар өмсөгчдийн хэн нь гоё өгзөгтэйгээс эхлээд, Монголд хэн хамгийн нэр цэвэр улстөрч байж болох, магадгүй бас Танхай эмээ, Твиттерийн гүнж хоёрын хэн нь хамгийн алдартай гээд хэнийг ч өрсөлдүүлж болно.
Хамгийн гол нь энэ бол жинхэнэ рейтинг, жинхэнэ өрсөлдөөн байх ёстой. Бас нэг талаасаа нэр хүнд, шударга үнэний шалгуур байх ёстой. Тийм ч учраас ид тухайн санал асуулга болгоныг илүү ч үгүй, дутуу ч үгүй 14 хоног явуулна. Санал асуулгын явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, байх юм.
Grandnews.mn сайт болон “найз” 40 гаруй сайтаар share-лэж фэйсбүүк твийтр гээд хамгийн олон хүнийг хамрах боломжийг бүрдүүлнэ. Магадгүй Grand rating гэдэг хувцсаар ижилссэн залуус хот хөдөө, хаа сайгүй саналын хуудас тарааж, судалгааны мэргэжлийн байгууллага, компаниудтай ч хамтарч ажиллаж болно.
Хамгийн гол нь сэдэв, санал үргэлж нээлттэй, шүүлтийг бас хэн ч засахгүй, өөрчлөхгүй.За ингээд шударга өрсөлдөөний талбар руу марш. Мэдээж хэрэг та хэнийг хэнтэй өрсөлдөж, юуны тухай санал асуулга явуулмаар байна, саналаа чөлөөтэй илэрхийлээрэй.
Танд амжилт хүсье. Та бас Grand rating –д амжилт ерөөж, хамтдаа оролцоорой.
Сэтгэгдэл (3)