Зарим хүмүүс хоч нэрнээсээ ичиж үхэхээ шахдаг байтал зарим нь харин бүр бахархан баяртайгаар хүлээн авах. Дээхнэ, Нарантуулын гэх алдартай Ш.Сайхансамбуу гишүүн нэгэн ярилцлагандаа, сэтгүүлчийн илт шоглосон,“Хүн ахтай, Сайхансамбуу захтай гэдэг хэлц үг гарсан байна. Та юу гэж боддог вэ?” гэсэнд их л бахархалтайгаар “Яахав дээ, бахархаж л явдаг даа” гэж хариулсан байдаг даа.
Түүн шиг саяхан Ц.Оюунгэрэл өөрийнхөө хоч нэрээр их л бахархаж, сайнаар хүлээн авснаа илэрхийлж, “Нэр, хоч бол нэг талдаа шүүмжлэл ч нөгөө талаасаа хийсэн ажлын мөр дурсгал гэж боддог” хэмээн хариулжээ. Уг нь ч Батаар сайд гэдэг эмэгтэй хүнд нэг л тохиромжгүй нэрсэн. Тэр тусмаа Ц.Оюунгэрэл шиг сайхан бүсгүйд...
Гэхдээ бас ясчин гэдэг нэрнээс дээр л юм даа яахав. Бас цаагуур нь “Бенц”, Боловсорсон жимс” гэх мэт гоё нэртэй хүмүүс байгаа, байгаа.
А.АНУ
Сэтгэгдэл (3)