Муухай Монгол

Манай сайтын тусгай сурвалжлагч Н.Энхсайхан Малайз улсаас бидэнд сонирхолтой сурвалжлага, нийтлэлүүдийг ирүүлдэг билээ. Харин энэ удаад бид уншигчдынхаа хүсэлтээр түүний Монголд ирээд бичсэн бичвэрийг дахин хүргэж байна. 

Онгоц газардсаныг зарлаж, ачаа тээшээ авахдаа болгоомжтой байхыг сануулаад, тавтай үйлчлүүлсэнд талархлаа. Хэдэн жилдээ нэг эх орондоо ирээд буцдаг надад бол Монгол эмэгтэйн дуу хоолой, түжигнэн тачигнан газардах онгоц, хажууд нүдээ тас анин амандаа маани уншин суух хижээл насны эгч гээд бүгд л сайхан.
Онгоц бүрэн зогсож амжаагүй байтал урд зогсох хоёр залуу ухасхийн босч ачаа тээшээ аваад босож амжаагүй бусдынхаа өмнө орох гэж яарна. Солонгосоор шулганан хойноос нь аргадах хэдэн үйлчлэгч хүүхнийг тоож ч байгаа шинж алга. “За юундаа ч яарахав” гэсэн шүү юм бодоод хаалгаруу зүглэх олныг шингэртэл суудалдаа хадаатай юм шиг суусан би охиноо сэрээж хувцаслалаа. Хүүгийндээ очоод буцаж яваа хажууд суусан тэр эгчийн том хар цүнхийг авч өгөх нь миний үүрэг. Нуруу намхан би гэж хүн яаж ч үсрээд, цоройгоод чадсангүй. Хажуугаар зөрөх ганган шилтэй залууг гуйвал жишим ч үгүй мөрлөөд өнгөрөх нь тэр. “За Монгол хэл мэдэхгүй хүн байна” гэж бодоод дараагийн залууг гуйвал харин ууртай нь аргагүй “Би яараад байна” гэдэг байгаа. “За Монголоо алдсан золиг байна” гэж дүгнээд эргэтэл Солонгос бололтой эр нөгөө цүнхийг авч өглөө. Нөгөө эгч бид гурав сунжиралдсаар пасспортоо шалгуулахаар дугаарлан зогслоо. “Миний хүү, хүүхэдтэй хүн хамгийн урд ороод зогсчихдог юм билээ. Эгчдээ санаа зоволтгүй” гэхэд нээрэн тийм шүү гэсэн шүү бодсон ч нөгөө “яарсан” ууртай залуу хамгийн урд зогсоог хараад байрандаа үлдэхээр боллоо.
Ачаа тээшээ хүлээж хүлээж арай гэж гар дээрээ авсаны хойно хаалгаар гарахын хэрд харин гаалийн байцаагч эмэгтэйд айхтар загнуулаад авлаа. “Наад хүүхдээ холдуулаач” гэж хахир хоолойгоор надруу зандрахад би чихэндээ ч итгэсэнгүй. “Наад” юу байхав. Миний л хүүхэд байна даг хөөрхий гэж бодоод юм хэлсэнгүй, зандарсан ёсоор холдууллаа.
Ирэх бүртээ ижий аавдаа дараа болоод яахав гэж хэдэн ногоон өвөртлөн, хэрэглээд буцдаг би гэж хүн маргааш өдөр нь банкинд орлоо. Тэнд бас л зүв зүгээр сууж байгаад ардаа хүлээж байсан авгайд “мангар”-аараа дуудуулаад авлаа.
Ер нь ажаад байхад би л загнуулаад байх юм гээч. Надаас бусад нь бол хэл ам хэрэлдэхэд бэлэн, үг хэл нь хурц гэж жигтэйхэн юм. Одод тэнгэрт орчин зугаалдаг орчлонгийн дээд диваажингийн орноос бус адилхан хөлтэй, гартай, толгойтой улс бүхий нийгмээс ирсэн надад Монголчуудтайгаа харьцахад яагаад ингэж их хүндрэл гараад байна гэж бодоод бурууг өөртөө тохох гэж үзлээ. Бусдаас илүү харагдсан нэгнээ хяламхийн харж, ахиухан мөнгөний зарлага хийгээд гарч байгаа хүмүүсээ нүдний хог мэт ширтэн суугаа хэдэн эмэгтэй, тэтгэврийн зээл авах гэж дугаарлан зогсоо өвөө нар, гэрээсээ ирсэн хэдээ аваад шоудах гэж байгаа сөөсгөр оюутан хөвгүүд… Ийм л дүр зураг тэр банкинд үзэгдэнэ.
Дараа өдөр нь том үүргэвч үүрээд нэртэй нэгэн супермаркетаас гарах гэтэл харуул бололтой залуу “Юу туучихаав?” гэнэ. Бодвол нүд хариулж байгаад цүнхээ дүүргээд гарчихлаа гэж санав бололтой. Үүргэвчийг минь онгичоод юу ч олоогүй хэр нь яг л хулгайчтай харьцаж байгаа мэт муухай үгээр утаж, эцэст нь уучлалт ч гуйсангүй намайг гаргалаа.
Бидний Монголчууд бие биенээ их харддаг болжээ. Би тэр залууд гомдсонгүй. Яахав ажлаа л хийж байгаа юм биз. Гэвч брэнд цүнх үүрч, өндөр өсгийт өмсөөгүй жуулчин царайлсан Монголыг бол “хулгайч” гэж хардаад, бараг цагдаа дуудах дөхсөн түүний хэн нэгнээс өө хайсан тэр занг харин уучилсангүй. Дээш доош нь хэлж гүйвэл бараг би буруутан болох шинжтэй болохоор нь тэр чигт нь орхилоо.  
Хаа таарсан газраа загнуулж, чичүүлж, хардуулж, бас хараалгаж явсаар буцах дөхлөө. 9911 бариагүй, iphone5-аа ил гаргаж гангараагүй, байдгаараа бүлтийтэл гоёогүй над шиг Монгол эмэгтэй харин хүний нутагт эрдэм мэдлэг, чадвараараа үнэлэгдэж яваа гэвэл “Чи муу худлаа хуц” гэх биз. За яахав аравхан хоног л загнуулсан даа. Түүнээс хэтэрсэн бол ч харин өөдөөс нь хариу хэлэхтэйгээ болоод буцах байлаа гэж. 

Н.Энхсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Angel
    Ene Bol Mongoliin unen turh!bi gadaadad amidardag,Mongold ochihlooroo uuchlaarai gedeg ug ugiin sangaas mini hasagddag busadtai adil haritsahiin tuld,manaihan arail denduu buduuleg
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • ene Mongoliig ebdej gyizlee!!!Elbegdorjtan!!!!
    ene Mongol mini yamar yiliin yreer Elbegdorj metiin haraal idsen saarnyydad yregdeh bolob oo!!!!Minii Mongold Mongoloo gesen hyn bna uu?....bye byenee hairlaj amidrah yhaan dytna gedeg tom ayul suu!!!Deeree byl har chuluu sig baihad dooroo erebchhen saihan bna gedeg ch yu l bol?...
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • uka
    Yag unen.Mongolchuudiin baigaa torh.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • sanaa
    Unen shuu dee mongolchuud min unegui ymand nugasgui uls ylanguya ynhanuudan
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025