Алтаагийн нөхрийн ээлжит бэлэг юу бэ?

Монголын роп попын дива нарын нэг бол МУГЖ Ж.Алтанцэцэг. Рок, попын ертөнцдөө хүчтэй хоолойтой, сайн дуучин гэж үнэлэгддэг түүнийг дэндүү сайхан ханьтай хэмээн анд нөхөд нь ярилцдаг. Алтаагийн бэлтэй нөхөр төрсөн өдрөөр нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн студи бэлэглэсэн.

Гэргий Алтаа нь хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс өмнө аль хэдийнэ үнэтэй, дэгжин ор, унтлагын хувцас, тоглоомыг нь хүртэл бэлтгээд амжсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй охиноо төрүүлэхэд нь нөхөр нь 130 мянган ам.долларын үнэтэй машин бэлгэнд өгч зарим нэгний атааг хөдөлгөж байсан.

Харин Алтаа манай томчууд гадны эмнэлгүүдийг чанараар нь жишиж хилийн чанадыг зорьдог жишгээр Өмнөд Солонгост гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байна.

Тэрээр Солонгос улсын Cheil эмнэлэгт нярайлж 3.1 кг охинтой болсон. Тэрээр одоо дэндүү халамжтай нөхөртөө хошуугаа унжуулаад эрхлэж байгаа байхдаа. Мэдээж нөхөр нь ч ээлжит бэлгээ бэлтгэсэн биз. Чухам одоо юугаар том бэлэг барьж байгаа юм бол доо.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Altaa egchiin mes zasal haanahiinh bol?
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    ene neg udam muutai huuhen dee hunurun yaj yvaad eniig oldog bainaa gantulgiin eks bizdee
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025