Жарвагар хүүхнүүд лай л байна

Сүүлийн үед мисс, загвар өмсөгч бүсгүйчүүд кино, тайз дэлгэцийн урлагт хүч үзэх болсон билээ. Мэдээж сурталчилгаанд ямарваа нэг байдлаар хөөрхөн “нүүр” хэрэгтэй нь дамжиггүй боловч тэд өөрсдийгөө хэдийнэ алдрын оргилд хүрсэн мэтээр төсөөлж “Жүжиглэх миний хобби” хэмээн түрүүчээсээ нүд амаа эргэлдүүлэн наалинхайтах болсон.

Тэгвэл тэдний энэ үгэнд үе үеийн урлагт бүх зүрх сэтгэл, эд эсээрээ зүтгэж яваа уран бүтээлчид ихэд эмзэг хандаж байгаа юм. Драмын театрын чадварлаг жүжигчдийн нэг СТА Г.Амгаланбаатар саяхан мисс П.Шүүдэрцэцэгт хатуухан сануулга өгсөн. Тэрээр жүжиглэх бол хобби биш, бүх эд эсээ шатаан байж хийдэг хүнд хөдөлмөр болохыг тэр илэрхийлсэн хэрэг.

Магадгүй зарим нэг хүмүүс амьдрал дээр хүртэл баг өмсөж, жүжиглэн дүр эсгэсээр байгаагаа урлагтай эндүү ташаа ойлгодог байх талтай. Уртаашаа ганц сонгодог зохиолд дүр бүтээх бүү хэл, сонгодог зохиолын хавтсыг ч нээж үзээгүй байж ийн мэргэжлийнх нь нэр хүндийг унагасанд үнэхээр ч дургүйцэхээс аргагүй билээ.

Амгаагийн хэлсэн үг, асуудлыг илэрхийлэн гаргаж байгаа нь “Жарвагар хүүхнүүд лай л байна” гэсэн нэг төрлийн омогшил дүүрэн байсан шүү. Мэргэжилдээ эзэн болсон, ур чадвараа илэрхийлсэн ясны жүжигчин хүнд энэ зэргийн омогшил байлгүй л яахав. Жүжиглэх гэдэг амьдрал дээр хэлбэрдэх, ямарваа нэг тэмдэглэлийн дэвтэр, бал цуглуулах хоббиноос огт өөр зүйл шүү “шинэковууд”-аа!

А.Энхлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Нараа
    Амгаа ер нь түс тас шууд хэлчихдэг шударга залуу юмаа. Тэр силсконон миссүүд ёстой лай л байна.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    shuuderceceg gej odoo en be sanahchguim bna balai haltar huuhen bdag bizde.amgaa zuw helj
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025