Нүд, хөмсөг, авьяас чадварараараа гайхуулдаг МУГЖ И.Одончимэгт саяхнаас нэгэн бахархал нэмэгдсэн нь түүний охин З.Номундарь.
Оюутны ширээнээс амьдралын ханиа олж, ээж болсон залуу бүсгүй ээжтэйгээ зөрөн байж жүжигчин болохоор сэтгэл шулуудаж бид ч түүний бүтээсэн дүрүүдийг эчнээ мэдэх боллоо. Харин энэ агшин залуу бүсгүйн нэгэн шинэ имиж.
Намхан нуруутай хүн өндөр өсгийт дээр “нисэх” нь тодорхой боловч энэ удаад өсгий нь арай л өндөрдөв үү. Алдарт Lady Gaga-г санагдуулам түүний зохилдлого муутай хувцаслалтыг хөөрхөн царай нь л аварч байна даа.
Өөлөх юмгүй нүдэнд дулаахан гэрэлтсэн залуу бүсгүйд өөрийн гэсэн үнэн “тасархай” хэв маягийг бүрдүүлээд өгчих дизайнер манайд байгаа нь дамжиггүй. Эсвэл З.Номундарь энэ мэт содон, гаж имижид дуртай ч юм уу, хэн эс мэдэх билээ.
Д.Сэргэлэн

Сэтгэгдэл (5)