Э.Ууганбаяр хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлсэн. Тэрээр “Амьдралын амт”, “Буруу эргэлт”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гээд нилээд хэдэн кинонд тоглон, хэр чадварлаг чансаатай гэдгээ харуулаад амжсан.
Үзэгчид түүнийг сэргэлэн цовоо зантай, алиа марзан, шалиг залуугийн дүрээр нь андахгүй. Харин Э.Ууганбаяр жирийн амьдрал дээрээ хоёр хүүхдийнхээ халамжтай аав.
Тэрээр хаана л арга хэмжээ болно тэнд л хөтлөгч хийгээд гүйж явах болсон. Unitel группын Samsung Galaxy S5 утасны VIP хүлээн авалтыг ч бас л Ууганаа хөтлөсөн. Хөтлөгчийн ажлаа сайн хийж, ирсэн зочдыг инээлгэж, хөгжөөж чаддаг тэрээр бас л бужигнуулаад л авсан. Ууганаа ер нь ямар нэгэн арга хэмжээний хөтлөгч хийгээд явах нь зохисон ч юм шиг ээ. Жүжигчин гэдгийг нь мартах шахсан байна шүү.
Сэтгэгдэл байхгүй байна