Хорвоод үнэгүй юм гэж үгүй. Та нар наад сэтгэгдлээ юунд хайр гамгүй цацална вэ, бүр сайтуудаар нэг шүү гээд хэлчихвэл алуулдаг юм болов уу? Наргисан юм, сэтгэгдэл сайн бичээрэй.
Сониноос ерөнхий сайд маань кабинетийн сайдаа муулуулахаар зарим нэг мэдээллийн хэрэгслүүдэд 15, 15 саяыг цацсан талаар цахим болжморууд жиргэж байна.
Нээрээ ч хараад байхад дуу дуугаа авалцан нэг л хүнийг анхаарлын төвд авчраад байх шиг. Өглөө тэр сайдыг ярьж уулзаад өдөржин ярьсаар байгаад хариад унтдаг болж байна шүү дээ. Зарим нь ч бараг зүүдэлж хонож байгаа байх аа.
Ийм болтол энэ сэдвийг хоногшуулж өгсөн ер нь хэнбугай ч байсан одоо “Баярлалаа” гэхээс өөр хэлэх үг алга.
Нээх их бахархаад алга ташаад байх амжилт биш ч гэсэн бид хүн муулсан мэдээллийг хэрхэн түгээх, эрж хайх, боловсруулах талаар суралцсан бол уншигчид хэрхэн хүлээн авч анализ хийн цааш нь түгээх дээр мэдлэгээ ахиулав.
Хөөрхий нөгөө Царцаа Намжил ч гэсэн бага сага мэдлэгнийхээ ачаар аврагдсаныг санаж байгаа биз дээ. Тэр утгаар нь мэдлэг л бол мэдлэг гэж хүлээж авахад сэтгэл уужраад тэр мөнгөний барааг нь ч хараагүй байж тайвширч байх шиг, золиг юм даа.
Мэдээж дараа дараагийн иймэрхүү хоржоонтой, хэн нэгнийг хэт товойлгосон мэдээлэл тарах болно. Тэр үед ядаж л сурцтай байх нь байна шүү.
Наргианы 80 хувь нь үнээн гэж, ерөнхий сайд яг 15 саяыг тараасан уу, илүүг тараасан уу, нэг газарт уу нэлээн хэдэн газарт “цацсан” уу чөтгөр бүү мэд. Ямартай ч бор шувуу нислээ, хэр өндөрт дүүлэхийг харж л сууя.
А.Энхлэн
Сэтгэгдэл (5)