Цагтаа “Хас”-ын Ч.Ганхуягийн үзэсгэлэнт гэргий “хар” Уянгатай хайр сэтгэлийн романс үүсгэж явсан Амай амьдралдаа санаа тавьсных найз бүсгүйгээ дагуулан олны хөлийн газраар явах болж.
Монголд электро дэнс хөгжмийн шинэхэн урсгал нэвтрүүлж, өөрийн гэсэн цомог хүртэл гаргаж од болж явахдаа “Номин талст”-ын Дээгийд “мөргүүлж” нүдгүй шахам болж явсан энэ эрийг л юм үзсэн гэхгүй юм бол өөр хэнийг юм үзсэн гэхэв.
Үхэл амьдралын зааг дээр хөл дээрээ боссон тэрээр нэг л өдөр үүргэвч үүрэн, дэлхийг тойрохоор аялалд гарч, болоогүй очсон газар бүрийнхээ тэмдэглэл, сэтгэгдлийг элэг нэгтнүүддээ бөмбөрцгийн хаанаас ч болов хүргэж байсан Амай очсон газар бүрийнхээ хүүхнүүдийг амталж үздэгээ ч нуудаггүй байлаа.
Эцэст нь эх орон, элэг нэг монгол бүсгүйчүүд л хамгийн сайн, сайхныг мэдэрсэн тэрээр хамгийн сүүлд загвар өмсөгч Туяамаатай рекламанд тоглосон биш нэр холбогдоод авсан. Энэ бүхэнд хариу өгөх гэсэн үү, мань эр сүйт бүсгүйгээ саяхнаас олны өмнө ил гаргасан юм.
Үхэхээс бусдыг үзсэн, ертөнцийн хүүхэн болгоныг шахуу хар, шаргүй “амталсан” эрийн таашаал ямар байдгийг хар л даа.

Сэтгэгдэл (26)