Зарим хүмүүсийн хаврын синдром хөдлөөд, нүд “баясгаж”, хов хөгжөөх жагсаал ч олон боллоо. Өнөөдөр л гэхэд тэмцэгч С.Жавхлан МАН-ын дээлтэй жагсаалыг эсэргүүцэж, жагсаал хийж байна. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн гэдэг шиг. Үнэндээ ч МАН-ын жагсаал 37 оны хэлмэгдүүлэлтээр хөөрхий хүмүүсийг ингээд л нөмөглөөд, тууж аваачаад бууддаг байсан байх даа гэж бодогдмоор муу ёртой харагдаад байсан л даа.
С.Жавхлан ч ийм юмыг юу гэж зүгээр өнгөрөөв. Хаврын цас бороо холилдсон хахирган өдрийг ч эс хайхран жагсаал хийж байна. Жагсаал ч гэж дээ, жаахан даржин л харагдах. Тэгсэн чинь мань эр юу вэ, тавцан ч юм уу, ширээ ч юм уу, юун дээр зогсчихов доо. Бөхийн өргөөний тайз жулддаг дуучинд даанч зохимжгүй харагдах юм. Ингэж байхаар нөгөө өөрийнхөө ярьдгаар цагаан эсгийгээ дэвсчихгүй. Улстөрд тайз гологдохгүй ч гэдэг л дээ тэгэхдээ л аугаа ихийн дэмийрлийн даржин тайз л харагдаад байна даа.
Заавал тайзан дээр зогсмоор л байсан юм бол уг нь урлагийн тайз нь зохидог сон, С.Жавхланд маань...
А.АНУ
Сэтгэгдэл (3)