Хөөрхий, сайд болохоороо л Н.Алтанхуяг салсан нийлсэн эхнэр, хүүхдүүдтэйгээ олны танил болоод байгаа болохоос эгэл ардын дунд ийм амьдрал нэг биш нэлээн хэд байгаа биз. Саяхнаас сайдын гэргийтэй усны дусал мэт адилхан А.Саранзаяа хэмээх бүсгүй бидний таньдаггүй танилуудын эгнээнд нэмэгдэв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа хэмээх энэ залуу бүсгүй цэвэр агаар төслөөс хэдэн төгрөг гувчуулагсдын эгнээнд зураг хөрөг албаны модон үгтэй мэдээ сэлттэйгээ гарчихаж.
Өмнө нь сайдын экс хүргэн Дэнзэн гэдэг батгатай нөхөр гарч ирэхэд “Суух ч гэж дээ яг суугаагүй, зүгээр явалдсан юм билээ шүү дээ” гэж тэхий дундуур нь, тэнэг ч юм шиг тодотголоор маргааныг нэг тийш нь тасалсан бол энэ удаад ямар тактикаар тоглохыг үнэнч дэмжигчид нь тэсэн ядан хүлээж байтал АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг Цэвэр агаар сангийн хэрэгт шалгаж байгаа нь үнэн гэж мэдээлж орхилоо. Ийнхүү албан бус хүргэнийнхээ өмнөөс баахан нүүрээ шарлуулсан Ерөнхий сайдын охиныхоо талаар бас нэг тайлбар хийх хэрэгтэй болж байна.
Харин энэ бүсгүй бол сайдын сэтгэлт хонгор, шинэ тодотголоор хэдийнэ сайдын гэргийгээр сольж амжсан заяаны хоёр дахь ханийнх нь том охин билээ. Дагавар охиноо өөрийн хүүхэд мэт энхрийлж, хир халдаахгүй өсгөдөг эр хүний нүнжигтэй занг түүний охины өнгө зүс, нүдний харц, өмссөн зүүснээс харж болох юм. Эрх гүнж гэм нь жаахан дураараа. Шөнийн коубт шоудна. Шоудахдаа яг хэвлэлийнхний хамар дор таазаа хөдөлгөж байгаа зураг нь гарч байсан удаатай. Ямартай ч түүнд уншигчид “Алтанхуягийн панда” хэмээх өхөөрдөм нэр хайрлахыг бодоход тийм ч сөрөг, нүдэнд хүйтэн имижтэй биш бололтой шүү. Ийнхүү ам задгай, ажил хийх гэж “алдаг” эрхэм сайдын охид олны танил болж эхэллээ.

Сэтгэгдэл (17)