АЖ А.Долгорын гүнжийн хөсөг

Дуурийн театрын “Цагаан хун” АЖ А.Долгор мөрөөдөлдөө умбан байх торгон агшин. Бүсгүй хүн бүр гүнж байхыг, гүнжийн хөсөгтэй болохыг мөрөөддөг нь нас насных. Харин энэ мөчид түүнд ханхүү Сайнцог нь үнэхээр үлгэрийн мэт цаа буга бүхий хөсөг авчирсан байна шүү. Их л халуун дотно, хайр дүүрэн хөсөгтөө суусан хоёр бие биенээ дулаахан харцаар ширтэж байгаа нь цаанаа л дотно. Хэн хэн нь урд нь амьдралтай байсан ч нэгэнт алдуурсан сэтгэлийн жолоогоо аргамжиж чадалгүй нэг л мэдэхэд гар гараасаа чанга атгалцсан хоёр амьдраад өдгөө 20 гаруй жил болж буй. Хуримын ёслолоо нууцхан хийсэн тэднийг үнэхээр тохирсон сайхан хосууд гэж хүмүүс ам сайтай байдаг билээ. Хаа ч явсан “наалдан пад” байдаг тэд энэ удаа ч мөн тэр заншлаараа яваа нь энэ. Мэдээж ханхүүгүй гүнж, гүнжгүй ханхүү сууж байвал энэ хөсөг юу гэж ийм үлгэрийн мэт сайхан харагдах вэ дээ.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025