Бидний байнгын уншигч болсон эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд түр хугацаанд уулзаагүйдээ хүлцэл өчье.
Сонирхолтой мэдээ, мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй хүргэх эрхэм зорилготой манай хамт олон мэдээллийн вэб сайтаа дахин сайжруулж, шинэ дүр төрхтэй болгохын тулд ийнхүү сайтаа гурав хоногийн хугацаанд түр завсарлаад байсан билээ. Харин одоо та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна.
Grandnews-чүүд бид сайтаа дахин шинэчилснээр цоо шинэ булангуудыг та бүхэндээ өргөн барьж байна. Бид сайтынхаа шинэчлэлийн хүрээнд Монголын улс төр, урлаг, спортын алдартнуудын түүхийг нэг дороос харж болж Grandpedia буланг Монголд анх удаа танд хүргэх гэж байна. Мөн бид Style булангаа зураг тус бүрд санал өгөх сонирхолтой хэлбэрээр шинэчлэн сайжруулснаа дуулгахад таатай байна.
Уншигчдын маань хэдийнэ танил болсон шуугиантай сонирхолтой мэдээ мэдээллийн Урт чихт , улстөрчдийн талаар хийгээд улстөрийн тайзнаа өрнөж буй үйл явдал, бүр хөшигний ар дахь ч амьдралыг харуулдаг 76+, урлагийн амьдралын талаарх Art, шоубизнесийн сонин хачнаас өгүүлэх Шоубиз, аугаа суутнуудын амьдралын түүх, өнгө бүрийн амьдралын сонин хачин, таны өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө зөвлөмжүүдийг хүргэдэг Life style булангууд маань ч үргэлжлэн таны өмнө нээлттэй байна. Тавтай морилно уу.
Сэтгэгдэл (1)