Доктор эгдүү, бөөн эгдүү!

Дуучин Ш.Чимэдцэеэ 20 жилийн турш эх хэлээ судалсныхаа үр шимийг хүртэж Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ. Уртын дуу шигээ уяхан туяхан хэмээн сонсогч түмэндээ үнэлэгддэг түүнийг бас насандаа баймгүй толиотой ч гэдэг. Харин энэ агшин бол түүний энхрийхэн, эгдүүтэй хэв маягийн цухасхан хэсэг гээд л бодчих. Бусдад буян санаж сайн үйл хийхийг илүүд үздэг дуучин маань одоо ч хүүхэд зангаа гээгээгүй цайлган төрхөө хадгалахыг илүүд үздэг бололтой. Зүрхэнд үрчлээ суудаггүй ээ гэж үнэн үг шүү. Эмэгтэй хүн аль ч үед, хэдэн ч насанд цайлган гэнэхэн хүүхдэрхүү төрхөө хадгалж болдог л юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025