Төрийн ордонд түмнээ төлөөлөн суугаа “ориг” түшээ З.Баянсэлэнгэ өнөөх л Чингэлтэйдээ, өнөөх л гэр хороололдоо амьдарсаар буй гэж байгаа. Түүнийг орон сууцанд оржээ гэвэл гайхаж сонирхох хүн олон гарах нь байна шүү. Тэр ийм л оригоороо, өөрийнхөөрөө нэгэн. Ямартай ч тэр төрд хос морьтой өрхийн эзэгтэй. Нөхөр Т.Түвшинжаргал нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-т ажилладаг төрийн харчуудын нэг. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Т.Болдбаатар нь Төмөр замын дээд сургуульд сурдаг бол Т.Түмэнхүслэн хэмээх энэ охин “Үйцай” хятад хэлний сургуулийн 4-р ангийн сурагч.
Сэтгэгдэл байхгүй байна