
Алдаа оноотой амьдралын нугачаанд унаж босч явсаар өнөөдрийг хүрсэн “Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван эр хүн туг барьж, тугал хариулдагийг харуулаад авсан нэгэн. Тэрээр “Эх орон” телевиз, “Монгол шигтгээн”, “Дүнжингарав” худалдааны төвд томоохон хувь эзэмшдэг төдийгүй уул уурхайн бизнест хүч үзэж хөрөнгө мөнгө гэдгийг их хэмжээгээр олж байгаа гэнэ. Барагтай л бол хэвлэлийнхний дуранд өртөөд байдаггүй тэрээр эхнэр хүүхдээ Канадаас авчирч наадамлууллаа. Анхны охин Монголжингоо төрсөн цагаас хойш алс холын Канадад гэргий, хүүхдүүдээ суурьшуулсан энэ ноёнтон элдэв хэл ам, халдлага дайралтаас хайртай хүмүүсээ хамгаалж өмгөөлөхдөө ийн харийн нутагт гэр бүлээ амьдруулдаг гэнэ лээ. Зуны амралт болгоноороо Монголд ирж амардаг Ч.Энхтайваны гэр бүл энэ зуны наадмыг үзэж сонирхсон нь багагүй тайвширсных болов уу.

Сэтгэгдэл (25)