“Номин талст”-ын Хаянаатай хамтарч дуулсан “Бодол” дуугаараа олны танил болсон залуу дуучин Э.Номинг нэрт дипломатч В.Энхболдын эрх танхи охин гэдгийг манайхан андахгүй. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан энэ охин “Би бол урлагийн хүн биш дуу дуулах нь миний хобби” хэмээн ярьдаг. Дипломатч аавын охин гэсэндээ дуу хөгжмөөс илүү боловсрол мэдлэгийг нэгд тавьдаг тэрээр аав В.Энхболдыгоо Энэтхэгт элчин сайдаар суух хугацаанд тус улсад европ хэл, соёл судлалын боловсрол эзэмшсэн гэдэг. Э.Номин одоо Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын бүртгэлийн газар мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл байхгүй байна