Аймгуудын 90 жилийн ой сайхан болж өнгөрлөө. Харамсалтай нь Төв аймгийн даншиг наадмын үеэр аймшигтай осол гарч дөрвөн морины хүүхэд хүнд гэмтэл авчээ. Таван морины хүүхэд гэртээ амарч байхад нь УБЯ 9778 улсын дугаартай хар өнгийн машин гэрийг дайрсан байна.Эх сурвалжийн мэдээлж буйгаар машинд хүн байгаагүй гэх. Тавиад орхисон машин нь өнхөрснөөс болж ийм хэрэг гарчээ. Одоогоор машины эзэн холбогдогч тодорхойгүй байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж буй юм.
Харин гэрт байсан таван хүүхдийн дөрөв нь Гэмтэл согогийн эмнэлэгт эмчлүүлж байна. Эмчийн өгсөн мэдээллээр нэг хүүхдийн биеийн байдал маш муу байгаа аж.
Ер нь Төв аймгийн ой зохион байгуулалт муутай байсан бөгөөд хурдан морины замыг засаж бэлдээгүйгээс болж цөөнгүй тооны морь, хүүхэд гэмтсэн байна.
Их хэмжээний мөнгө зарж тэмдэглэж байгаа түүхэн ойгоо чанартай зохион байгуулж хүүхэд морь хоёр халгүй баярлаж байгаасай.


Сэтгэгдэл байхгүй байна