Хүмүүнлэгийн элч дуучин хүүтэй боллоо

Эрдэм номын мөр хөөж, Сингапурыг зориод удаж буй О.Анхбаяр, Б.Халиун нар саяхан шинэ хүнээ угтаж авчээ. Б.Халиун долдугаар сарын 14-нд амаржиж хосууд хүүтэй болсон гэнэ.
Хосууд саяхан Монголд ирсэн бөгөөд зуны амралтаа эх орондоо өнгөрүүлээд Сингапур руу буцах ажээ. Харин уран бүтээлийн хувьд түр завсарлага авсан гэнэ. Хоёр хүүгийн эцэг, эх болсон хосууд хувийн амьдралдаа анхаарал хандуулж буй бөгөөд хэсэг хугацааны дараа шинэ цомгоор фенүүддээ бэлэг барихаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025