Өмнөд Солонгосын жүжигчин 32 настай Ин Кио Жин болон 27 настай Соо Воо нар болзож байгааг тэдний агентлагаас албан ёсоор мэдэгджээ. Тэд хэдхэн хоногийн өмнө Сөүлийн гудамжаар зугаалан кафед орсон гэсэн мэдээлэл нь хэвлэлээр гарсан. Энэ талаар өөрсдөөс тодруулахыг хүссэн боловч хоёр жүжигчин маань тодорхой хариу өгөөгүй аж. Гэвч хоёр жүжигчний агентлагаас албан ёсоор болзож байгааг нь мэдэгдсэн байна. Тэд SBS телевизийн бүтээл “If Tomorrow Comes” киноны үеэр анх танилцсан бөгөөд үүнийхээ дараа дотносож улмаар болзож буй аж. Ин Кио Жин жүжигчний агентлаг: “Тэд болзоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хосууд “If Tomorrow Come”s киноны үеэр анх танилцаж үүнийхээ дараа дотносож эхэлсэн” гэсэн бол Соо Воогийн агентлаг: “Тиймээ тэд болзож байгаа. Гэхдээ тэд болзоод тийм ч их хугацаа өнгөрөөгөөгүй байна. Тэд дөнгөж эхэлж байгаа” гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна