Нөхөрт гарахгүйн тулд гэрээсээ оргожээ

Дэлхийн хүүхдийн сангийн (UNICEF) Герман дахь салбарын тэргүүн Нинья Шарбонно бүх улс оронд хандан, 18 нас хүрээгүй охидыг хүчээр гэрлүүлэхийг хориглохыг уриалав. "Маш олон охиныг 18 нас ч хүрээгүй байхад нь хүчээр нөхөрт гаргаж байна. Ингэснээр тэдний хүүхэд насыг үгүй хийдэг. Эрт гэрлэлт тэдгээр охины цаашдын амьдралд сөрөг ул мөр үлдээдэг" хэмээн ярилаа. Хэтэрхий эрт нөхөрт гаргасан охидыг сургуульд явуулдаггүй, ажил хийлгэдэггүй, улмаар гадаад ертөнцөөс бүрэн тасалдаг аж. "Нөхөрт гарсан  20-24 насны эмэгтэйчүүдийн 33 % нь 18 хүрээгүй байхдаа гэрлэсэн" гэж "UNICEF"-ийн судалгаанд өгүүлжээ. "Энэ нь дэлхийн хэмжээгээр 70 сая хүний тухай яригдаж байна" хэмээн Нинья Шарбонно онцлон тэмдэглэв. Та бүхэнд Йемений 11 настай охины бичлэгийг үзүүлье. Энэ охиныг хөгшин хүнтэй хүчээр гэрлүүлэх гэж байсан тул тэр гэрээсээ оргожээ. Энэ бичлэгийг хэдхэн өдрийн дотор 7 сая гаруй удаа үзсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025