Анхны медалийн эзэн

Монголд анх удаа болж буй Ази Тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонголмол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах  тэмцээн өчигдөр “Буянт Ухаа” Спортын цогцолборт эхэллээ.
Тэмцээнд БНАСАУ, БНСУ, Иран, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны  тамирчид , үүгий дотор чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 80, охидын төрөлд 62, сонголмол барилдааны төрөлд 84, нийт 226  Өсвөрийн тамирчид өрсөлдөж байна.  Эхний өдөр сонголмол барилдааны  42, 46, 50, 54, 58, 63, кг –ийн жингийн барилдаан болж манай 7  бөх дэвжээнд гарснаас 58 кг-ийн жинд   Г.Чойгожид  хүрэл медал хүртэж үзэгчдэдээ баярлууллаа. Өнөөдөр сонгомол барилдааны 76, 85, 100 кг,охидын  38, 40, 43, 46, 49 кг- ийн жингийн барилдаан болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025