
Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт дуучин Баяраа агсны хүү Хонгор аавынхаа тэрхүү сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьсаар хэдийнэ 10 гаруй жил болжээ. Хүүхэд байхаасаа л тайзтай амьдралаа холбосон тэрбээр 23 дугаар сургуулийн хятад хэлний ангийг төгсөн өөрийн гэсэн чамгүй хэдэн цомгийг гарган олны хүртээл болгосон юм. Аавынхаа олонд танигдсан хит дуунуудыг түүвэрлэн дуулсан тэрбээр сүүлийн үед бизнесмэн хадам аавынхаа араас уран бүтээлээсээ хөндийрч бизнест хөл тавихаар зэхээд байгаа аж. Урд хөршид боловсролоо дээшлүүлэн, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн тэрбээр хөөрхөн хүүтэй болоод удаагүй ч гэргийтэйгээ олон нийтийн газар хамтдаа ийн ирлээ.

Сэтгэгдэл байхгүй байна