Бид өөрсдийн сонирхлоор биеэ үнэлдэг

Хавар хичээл тарж зуны амралт эхэлсэнтэй холбоотой 20-30 насны охидууд сургалтын төлбөр, байрны түрээсээ намар төлөхийн тулд караоке, пабны зөөгч, үйлчлэгч гэсэн нэрийн доор биеэ үнэлэх ихэсдэг. Саяхан гэхэд бид өөрсдийн хүсэл сонирхлоор биеэ үнэлдэг хэмээн хээв нэг хэлэх энэ охидтой таарлаа. Ийн хээв нэг ярих бүсгүйчүүд маань Монголын ирээдүй хойчыг төрүүлж, хүмүүжүүлэх хүн гэдгээ одоо хүртэл ухамсарлаагүй явж байна. Дээд сургууль битгий хэл арван жилийн охидууд ийм маягаар амьдарч байгаа гэхээр энэ хэний буруу вэ. Эцэг эхийн буруу юмуу, зааж сургаж байгаа багш нарынхан буруу юу, аль эсвэл үнэхээр л Монголд өөр байдлаар ажиллаж амьдрах хэцүү болоод цэцэг шиг охид маань ийм амьдралыг сонгоод байна уу?
Өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн 16-р хорооны Орхоны V гудамжны 5-11 тоотод хашаа байшинд ямар ч зөвшөөрөлгүй  караоке буудал ажиллуулах нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан Ундрах гэгч этгээдийг саатуулсан байна. Түүнийг  бусдыг биеэ үнэлэхэд орон байраар хангасан, бусдын биеийг үнэлүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин караоке, буудлын зөөгч нэрийн доор биеэ үнэлж байсан 20-30 насны 12 эмэгтэйгээс анхны мэдүүлэг тайлбар авч байгаа бөгөөд тэд өөрсдийн хүсэл сонирхлоор ийм ажил хийж байгаа хэмээн хариултыг өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • mongol ohidiin mini uhamsar yamar haramsaltai boloo ve
    2013 оны 07 сарын 28 | Хариулах
  • domboo
    shal domboo amitad
    2013 оны 07 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025