МАХН-ын дарга Н.Энхбаярьн талаар нэлээд хугацаанд саар мэдээлэл дүүрэн шуугиж байв. Харин саяхан түүний бэр алсыг Америкт амаржихаар явж хөөрхөн охинтой болж Н.Энхбаярыг өвөө болгосон сайхан мэдээлэл дуулдлаа. Н.Энхбаярын хүү Э.Батшугарын эхнэр Т.Дариймаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд өдгөө 25 настай, Бентлигийн их сургууль дүүргэсэн,орос, англи, төвд хэлтэй, сургууль дүүргэснийхээ дараа банкны салбарт ажиллаж байсан, Швейцарь-Монголын Худалдааны тэнхим гэгчийг 2010 онд Луганод байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилласан, “Ремиф” компанийн захирал гээд нэлээд боловсорсон бүсгүй байдаг.
Америкт дээд боловсрол эзэмшсэн тэрбээр АНУ-ын “Голден Сакс” хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байхдаа ХХБ-ны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллуулж байсан дэлхийн хэмжээний чадалтай боловсон хүчин. Ноён Э.Батшугараас цөөн насны эгчмэд энэ бүсгүй ийнхүү экс ерөнхийлөгчид ач охин төрүүллээ. Харин залуухан аав Э.Батшугар охиныхоо зургийг ийнхүү анх удаагаа нийтэд танилцууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна