"Хайрын охин”, “Бодол”, “Хайр минь юмуу” зэрэг дуугаараа олны танил болж, уран бүтээлийнхээ нэрээр “Хайрын охин” хэмээн нэрлэгдэж байсан дуучин бол Э.Номин. Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газарт мэргэжилтнээр ажиллах болсон тэрбээр уран бүтээлээ түр завсарлаад байгаа.Төрийн албаны их ажил, шинэхэн хайр дурлалын асуудал гээд л дуучин бүсгүйн анхаарлыг татсан олон зүйл байгаа учраас ингэж шийджээ. Нэлээд хэдэн жилийн өмнө ая зохиогч Б.Ангирмаагийн саналыг хүлээж авахаас татгалзан, “Киви” хамтлагийг голж явсан Э.Номин урьд нь “Crush bash” хамтлагийн дуучин Батука буюу Н.Бат-Амгалантай үерхэж явсан түүхтэй. Багагүй хугацаанд дотно харилцаатай байсан хосууд чухам юуны учир салсныг мэдэх хүн ховор боловч Батука түүнийг мартаж чадаагүй гэх. Батукагаас салаад загвар өмсөгч Галбадрахтай хэсэгтээ үерхэж байгаад мөн л салсан. Тэгвэл хэдэн сарын өмнөөс дахин шинэ залуутай хөтлөлцөн явах болсон дуучин бүсгүй дахин хайртай учирчээ. Харин Батукатай нэлээд олон жил үерхсэн болохоор Номинг өдий хүртэл мартаагүй гэнэ лээ.Тиймдээ ч дуучин бүсгүйтэй хамтдаа авахуулсан зургаа олны нүднээс нууцлахыг хүсэлгүй өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Хамтлаг байгуулан гарч ирэхдээ “Аймаар гоё хайрлах охинтой учирмаар байна” гэж хошигнож явсан Батука одоо хэр нь түүнийг хүлээдэг бололтой.

Сэтгэгдэл байхгүй байна