Хурдны замын ажил ирэх сараас эхэлнэ

Монголд анх удаа хурдны зам барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн нээлт өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Энэ талаар болон төсөл хэрхэн үргэлжлэхийг “Гудамж” төслийн Үйл ажиллагааны албаны дарга С.Гонгороос тодрууллаа.

-Хурдны зам барих ажлын нээлт тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд Монголд анх удаа хурдны зам барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ.

Замын ажил Туул гол орчмын байгаль орчны асуудлаар түр хойшилсон. Хурдны зам эхлэх Туул гол орчимд нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр, бут сөөг ихтэй газар нутаг. Тиймээс дахин нарийн төлөвлөлт хийх шаардлагатай болсон.

-Тэгвэл хэзээнээс эхлэх вэ?

-Ирэх сараас замын ажлаа эхлүүлнэ.

-Хурдны замыг ямар компаниуд барих вэ. Хэзээнээс нийслэлчүүд хурдны замаар явах боломжтой болох вэ?

-Хурдны зам барих ажил их онцлогтой. Монголд анх удаа хурдны зам барьж байна. Энэ ажлыг Монголын замын компаниуд хамтран том нэгдэл болон гүйцэтгэхээр болсон. Эхний ээлжийн Туулын хурдны зам ирэх 2015 онд ашиглалтад орно. Энэ бол хурдны замын гол хэсэг. Ингэснээр дагуул замуудын ажлыг эхэлнэ.
Б.ЭНХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025