Сайдын дүү Хяргас нуурт амь алджээ

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн дүү Ц өнгөрсөн бямба гаригт Хяргас нуурт амарч байгаад амиа алджээ. Тэрбээр “жижиг” хэмээх “Тавантолгой” компаниа хариуцдаг байсан аж. Энэ талаар Увс аймгийн онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнуудаас тодруулахад “Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан хоёр хүнтэйгээ хийлдэг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явсан юм билээ. Тэр үед хамт явсан хоёр хүн нь үлдэж, талийгаач ганцаараа хүн очихыг хориглосон хэсэг рүү очсон юм байна. Тухайн үед гудасных нь хий гарч, усанд осолдсон бололтой.

Талийгаачийн цогцос олдохгүй байсан тул хотоос аврагчид дуудсан.  Дүү нь нууранд осолдсон мэдээ авсан Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн усчин-аврагч 10 гаруй хүний хамтаар Хяргас нуурт ирсэн. Аврагчид өнгөрсөн ням гаригт талийгаачийн цогцсыг нуурын 18 метрийн гүнээс олж гаргасан” гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Um maani bad mi hum.
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Arai l bolchimgui uildel hiij
    nasand hursen hun gehed arai ch bolchimgui uildel hiij dee. Sogtuu, deerees n hiildeg gudastai, deerees n ayultai bus ruu, deerees n oroi shono orj baidag. Haramsmaar l yum. Hen hendee surgamjtai l yum bolj bn daa. Nogoo 2 n ingehed araas yavj haigaagui yum uu?
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Baigal delhiigee suitgej bgaa uul uurhai erheldeg baychuud negiig hondoh boljdee Lus hulgenj bgaa n ter dee altanhuyg Bathuu geh metiin umnuud daraa n Baih bolovuu !
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • tamiin elch
    hohi ni gehees yah bilee dee, zugaatsaj baigaad zuurdaar tamruugaa yvah zamaa ooroo olson bolhoor
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025