Оригоороо байгаа цорын ганц “Топ”

“Гоёл” наадмаас   топ модель гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн  Ч.Ундрахаар  бахархсан хүмүүс цөөнгүй байсан ч “битүү морь түрүүллээ, хэний ч мэдэхгүй загвар өмсөгч” гээд тухайн үед хэл ам  тасраагүй. Тэрээр  загвар өмсөхөөс гадна make up  чиглэлээр гайгүй мэргэшсэн гэдэг. Тайзны ар талыг тун сайн дааж явдаг тэрээр загвар өмссөн энэ олон жилүүдэд хар амиа бодож, өөрийгөө бөөцийлж ирсэн бол аль эрт топ модель болчих байсан гэж  хэлсэн удаа ч бий. Шинэхэн топ  маань  2010 онд ээж болж хөөрхөн охинтой болж гэр бүлийн амьдрал зохиосон тэр нь төдийлөн урт настай байгаагүй гэдэг. Ундрахын нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид менежер хийдэг залуу бий. байна.    Гэр бүл, үр хүүхэд, ажил алба гээд эмэгтэй хүний амжуулах ажил их учраас өөрийгөө тогос шиг гоёод байх цаг зав үнэндээ гардаггүй гэж даруухан өгүүлэх  тэрээр пластик мэс заслыг огт хүлээн зөвшөөрдөггүй нэгэн. "Бүсгүй хүн болгон эх  хүн болно. Тэгэхээр хөхөөрөө оролдож эхээс төрсөн биеэ эвдээд дэмий" гэж орчин үеийн хиймэл дүр төрхтэй сайхан бүсгүйчүүдэд зөвлөж уриалж байсан удаатай. Түүнээс хойш топ Ч.Ундрахыг оригоороо байгаа цорын ганц “Топ” гэж дуудах болсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hoorhon daruuhan goyo ohin
    uneheer busdaasaa ontsgoiroh saihan busgui! Amjilt husie!
    2013 оны 07 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025