Дуучин, жүжигчин, хөтлөгч, дээр нь маркетингийн сайн менежер Ч.Ундрал бие даасан бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр “UART академи” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, өөрөө удирдаж байгаа гэнэ. Түүний байгуулсан академи хөтлөгч бэлтгэх бөгөөд тал бүрээр нь сургаж, хөтлөгч хүнд байх бүхий л чанарыг төлөвшүүлэх юм гэсэн. Сэтгүүл зүйн онол, тайзны яриа, илтгэх урлаг, гоо зүйн хичээлээс авахуулаад балетын хичээл хүртэл ордог гэнэ лээ. Мэдээж тайз, дэлгэцээр олон нийтэд хүрэх чухал эрхмийг бэлтгэж байгаа тул бие хаа, царай зүсэд нь ч анхаарах нь зүйн хэрэг биз. Гэр бүлээсээ салж алс холын Америк руу мэргэжил дээшлүүлэхээр явсан Ч.Ундрал хүний нутагт дасаж идээшилгүй жил гаруй болоод буцаж ирэнгүүтээ л телевизийн хөтлөгчийн ажилдаа орсон билээ. Нөхөр Баатарыгаа хамтдаа гадаадад ажиллаж амьдрая гэж ятгаж дийлээгүй болохоор өөрөө сургуулиа бүтэн дүүргэлгүй буцаж ирэхдээ хөтлөгч нарын сургалт зохион байгуулах бодол тээж ирсэн нь тун удахгүй хэрэгжиж эхлэх нээ. Ч.Ундралын тээж ирсэн бодол
Дуучин, жүжигчин, хөтлөгч, дээр нь маркетингийн сайн менежер Ч.Ундрал бие даасан бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр “UART академи” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, өөрөө удирдаж байгаа гэнэ. Түүний байгуулсан академи хөтлөгч бэлтгэх бөгөөд тал бүрээр нь сургаж, хөтлөгч хүнд байх бүхий л чанарыг төлөвшүүлэх юм гэсэн. Сэтгүүл зүйн онол, тайзны яриа, илтгэх урлаг, гоо зүйн хичээлээс авахуулаад балетын хичээл хүртэл ордог гэнэ лээ. Мэдээж тайз, дэлгэцээр олон нийтэд хүрэх чухал эрхмийг бэлтгэж байгаа тул бие хаа, царай зүсэд нь ч анхаарах нь зүйн хэрэг биз. Гэр бүлээсээ салж алс холын Америк руу мэргэжил дээшлүүлэхээр явсан Ч.Ундрал хүний нутагт дасаж идээшилгүй жил гаруй болоод буцаж ирэнгүүтээ л телевизийн хөтлөгчийн ажилдаа орсон билээ. Нөхөр Баатарыгаа хамтдаа гадаадад ажиллаж амьдрая гэж ятгаж дийлээгүй болохоор өөрөө сургуулиа бүтэн дүүргэлгүй буцаж ирэхдээ хөтлөгч нарын сургалт зохион байгуулах бодол тээж ирсэн нь тун удахгүй хэрэгжиж эхлэх нээ.
Сэтгэгдэл байхгүй байна