Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрбээр эх орондоо амрахын зэрэгцээ энэ сарын 26, 27-нд болох Төв аймгийн 90 жилийн ойд хүндэт зочноор оролцох юм. Мөн Төв аймгийн наадамд зодоглоно гэсэн яриа гараад байна.
Тэрбээр долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа өргөсөн юм. Ингэснээр Хакухо мэргэжлийн сүмод хамгийн олон түрүүлсэн жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэллээ.
Тэрбээр тавдугаар сарын башёд түрүүлснээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцсэн. Тэгвэл энэ сарын башёд түрүүлснээр давж гарч байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна