2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон Арабын Эмират улсын "Emirates airline" компанид Монгол Улсын иргэн Л. Намуулан ажиллахаар болжээ. Тэрээр уг компанийн боловсон хүчнээ бэлтгэх ээлжит төгсөлтөөр 4000 хүнээс шалгарч, хагас жил дадлагачаар ажилласнаар үндсэн ажилтан болсон байна. Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны үйлчлэгч болж байна. Уг компанид ажиллах батламжаа гардах үеэрээ Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, төрийнхөө далбааг Арабын Эмират улсын тэнгэрт мандуулж эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа. "Emirates airline" хамгийн олон А380 буюу хоёр давхар онгоц эзэмшдэг, агаарт гар утас эрхлэх үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн, жил дараалан агаарын Еntertainment шагналыг хүртсэн зэрэг амжилтаараа дэлхий шилдэгт нэрлэгдэх болсон аж.
Сэтгэгдэл байхгүй байна