Навчаагийн гутрал

Ааш гэж адсага шиг авгай нарын дүрийг амилуулахдаа гаргууд жүжигчин Б.Навчаа сүүлийн үед кино урлагийн салбарт томоохон тэсрэлт хийгээд байгаа. Царайлагийн эсрэг хөгжилтэй, царай муутай төрсөн нь давуу тал болж, урлагийн тайзнаа алдраа мандуулж яваа түүнд нэг нууц авьяас байдаг нь найруулах эрдэм ухаан. "Рашаантын 18", "Хэцүү анги" гэсэн хоёр ч  киног найруулж мэргэжлийнхнээс чамгүй өндөр үнэлгээ авсан жүжигчин бүсгүй саяхан “Ларьдма”  хэмээх уран сайхны киноны зохиолыг бичин найруулж өөрөө гол дүрийг нь бүтээсэн. Харин СУИС-ийн найруулагчийн ангид оройгоор сурч оюун ухаанаа тэжээж яваа түүнийг наснаасаа эрт хөгширсөн хэмээн үзэх хүн олон.  Уг нь үзэгчдийг байлдан дагуулж, зүрх сэтгэлд нь үүрээ засчихсан жүжигчин бүсгүй маань 1977 оны могой жилтэн. Тэрээр өөрөө энэ  талаар сүүлийн ихэд нухацтай бодож байгаа бололтой. “Яг хэдэн настай юм бол оо? Хүмүүс намайг хөгшин гэж боддог бололтой. Тарган болохоор их овортой харагддаг юм шиг байлгүй. Гутрахын заримдаа” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа жиргэсэн байна шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Пөөөх одоо 36 настай юм байнашдээ аймар залуухан юм байнашд би уулна 50 гарцан бах гэж боджйсан юм
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025