
Их хурлын танхимд үе үе сенсааци тарьж, “хэрэг мандуулж” явсан энэ эрхэм хэзээний нээлттэй эр. Улс төр хийгээд хувийн амьдрал нь олны өмнө “өнгөт”-өөр өрнөдөг эрхэм экс гишүүний гэр бүлийн хүнийг манайхан андахгүй. Загварын тайзнаа од болон гялалзаж байх ахуйдаа нөхөртэйгээ танилцаж, романтик хайрын эзнээр тодорч байсан Л.Аззаяа бүсгүй ар гэрийн сайн эзэгтэй, сайн ээж төдийгүй эр нөхрийнхөө эхлүүлсэн бизнесийг авч яваа бизнес хатагтай нарын нэг. "Заяаныхаа ханьтай зам дээр учирсан" хэмээн бахархал дүүрэн ярих тэд өдгөө цэцэг цэврүү шиг гурван сайхан охины ижий аав болцгоосон. Харин тэдний овог ижилхэн Ламжав гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Ямартаа ч Монголын сайхан гэр бүлийн төлөөлөл болон биесээ хайранд умбуулж, гэр бүлийн аз жаргалыг мэдэрч буй болохоор улс төр хийгээд бизнесийн талбарт цуцашгүй өөдрөг сэтгэлтэй яваа хэмээн ярьдаг нь үнэний ортой болов уу.

Сэтгэгдэл байхгүй байна