Агиймаагийн нөхөр

“В” продакшины залуу уран бүтээлч дуучин Агиймаа урлагаасаа нэлээд хугацаанд хөндийрөн хөөрхөн хүүгийн ээж болоод сураг тасраад байгаа билээ. Удтал чимээ шуугиангүй байсан дуучин Агиймаа саяхнаас үүрнээсээ гарч хэвлэл мэдээлэл, олон нийтийн газраар явж харагдаж болсон. Түүний нөхөр нь алдарт "Никитон" хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэх энэ энгийн нэгэн залуу бий. Цагтаа залуусын сэтгэлд шар ус хуруулж харцыг нь булааж явсан дуучин бүсгүй нэг л өдөр айл гэрийн эзэгтэй, намба суусан ээж болсон. Урлагийнхан дундаа царай зүс, бие хаагаараа хэнийг ч урдаа алхуулдаггүй байсан Агиймаагийн сонголт энэ залуу. Хаана ч явсан ноосон цамц, женсин өмднөөс салдаггүй Төрөө хэтэрхий даруу, энгийн шүү гэж найз нөхөд нь шүүмжилдэг гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025