UBS телевизийн “Universe best songs” наадмаас төрсөн дуучин хосууд болох “Мотив” хамтлагийн Б.Ганбаатар, Х.Акбота нар гэр бүл болж Анар гэх хөөрхөн хүүтэй болсон билээ. Гэвч тэдний хамтын амьдрал тийм ч удаа нь үргэлжлээгүй хоёр тийш болж Акбота хүүгээ өөр дээрээ өсгөж байгаа. Өрх толгойлсон ээжийн үүргийг гүйцэтгэхийн хажуугаар уран бүтээлд ороод байгаа энэ Казак бүсгүй дахин шинэхэн хайртайгаа учраад байгаа аж. Наадмын өмнөхөн өөрийн фэйсбүүк хуудсанд “Салсан бол зайл л даа. Амьдралд нэмэргүй, хүүдээ ч нэмэргүй юм байж энд тэнд олон юм ярьж шалчигнаж явах юм. Би хүүгээ гав ганцаараа өсгөж байгаа хүчтэй эмэгтэй. Битгий гай бол, ок. Гай болохоор зай бол” хэмээн нөхөртөө зориулан бичсэн байна. Х.Акбота саяхнаас загвар өмсөгч Э.Ирмүүнтэй болзож эхэлсэн бөгөөд түүний шинэхэн найз залуу нь Ирмүүн гэх энэ залуу мөн Казак. Сэтгэлийн ганцаардлыг нь хуваалцаж хайрыг татсан шинэхэн хайрдаа Х.Акбота өнгөт шилэн дээр хөрөг зургийг нь буулгах захиалга өгч, саяхны нэгэн өдөр өөрт нь бэлэглэжээ. Үүгээр ч зогсохгүй, дараагийн удаад загвар өмсөгч залуугийн хүүхдийг төрүүлэн хамт авахуулсан зургаа ийн мөнхлөхөө амласан гэнэ шүү.



Сэтгэгдэл байхгүй байна