“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг энэ долоо хоногийн эхээр баривчлсан гэх мэдээлэл цацагдаад байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх. Гэхдээ хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй байна. Мөн түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор саатуулсан байх гэсэн таамаглал ч олны дунд байна. Учир нь Н.Энхбаярын хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх нэрийдлээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна