Монгол Улсын начин Батжаргалын Одхүүд Хан-Уулын дүүргийн шүүхээс 5.1 жилийн ял оноожээ. Ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх юм байна.Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сард "Гарден" ресторанд улсын заан Ц.Баярсайханыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан ажээ. Мөн ресторанд танхайрсан тул ийнхүү ял оноосон байна.
Сэтгэгдэл байхгүй байна