8 настай охиныг ахин хүүхэд төрүүлэхээргүй болгожээ

Мексикийн эмч нар 8 настайдаа хүүхэд төрүүлсэн охиныг мэс заслын аргаар ахин төрөхөөргүй болгосон байна. Учир мэдэхгүй хүмүүст бол дэндүү харгис гэмээр энэхүү шийдвэрийг эмч нар охиныг ямархуу орчинд өсөн торниж байгааг нь судалсны үндсэн дээр гаргасан аж. Охины ээж янхан бөгөөд уншиж, бичиж, тоолж чаддаггүй харанхуй бүдүүлэг нэгэн гэнэ. Тэрээр эмч нар охиных нь талаар зөв зүйл хийлээ гэж дэмжиж байгаа юм байна гэж Novanews.com.ua-д мэдээлжээ. Хүүхдийнх нь эцгийн талаар цагдаагийнхан охинтой найзалдаг 15 настай хүүг таамаглаж байгаа бол хөршүүдийнх нь ярьснаар, охины хойд эцэг нь түүний хүүхдийн эцэг байх бүрэн боломжтой гэжээ. Тэрээр охиныг өөртэйгөө хамт усанд орж, нэг оронд унтахыг шаарддаг аж. Охин гэр орны бүхий л ажлыг хийн, гэрээсээ хальт гарах тохиолдолд хойд эцэг нь хатуу шийтгэдэг байжээ. Хууль сахиулах байгууллагын зүгээс дагавар хүүхэдтэйгээ зүй бус харьцдаг хэмээн хойд эцгийг буруутгаж байгаа бөгөөд хэрэв ДНК шинжилгээгээр хүүхдийн эцэг гэдэг нь нотлогдвол нилээн хүнд ял авах магадлалтай байгаа аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025