Завханы гавьяатын зөөлөн сэтгэлийн өр

Завханы чулуу бүхнийг дуулах шахсан гэгддэг гавьяат С.Батсүх залуу халуун насандаа бужигнуулж явсан эрхэм. Хүний л амьдрал юм болохоор алдаж, онож явсан үе түүнд зөндөөн бий. Анхны гэргийгээсээ өрх тусгаарлаж хэд хэдэн удаа гэр бүлийн амьдрал зохиогоод амжсан түүний гурван хүү өдгөө эрийн цээнд хүрсэн залуус буй. Энэ талаараа ч гавьяат маань илэн далангүй ярьж, өөрийгөө буруутган суудаг уужуу ухаантай нэгэн. Түүний одоогийн гэргий Ренчинпагма хэмээх ааль ааш сайтай бүсгүй байдаг. Уран бүтээлч нөхрийнхөө амьдрал ар талыг хариуцан ажиллаж, бүх л зүйлд тусалж дэмждэг хэмээн С.Батсүх гавьяат магтан биширч бас өрөвдөж суудгаа хуучилж байсан удаатай. Харин хүн цохиж унагамаар томоо гэгчийн бөгж сэлтээр хуруу юугаа чимэглэдэг гавьяат маань өдгөө Завхан нутгийн залуу уран бүтээлчдийг дэмжиж урлагийн тоглолт энэ тэр зохион байгуулан шоу менежер хийх болоод тун ч завгүй байгаа гэнэ лээ. Нэгэн үе урлагийн тогоонд уугуул нутгаараа хамтдаа овоглогдож явсан гавьяат У.Далантайтай хамтран ТББ байгуулан ажилуулж байгаа түүний ашиг орлого ч арвин байдаг гэсэн шүү.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025