Ш.Адьшаагийн хонгор соёолон дахин түрүүллээ

Тулгар төрийн 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насанд  насны морьдын уралдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадмын соёолон насны ангилалд  газар газрын шандаст 273 үрээ бүртгүүлснээс өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айрагдаж, Тамирын хурд-3 хангайн бүсийн наадамд түрүүлсэн Манлайуяач Б. Мөнхтөрийн буурал, бүсийн наадмын хоёр айргийн эзэд МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн  халтар болон шарга, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү Б.Базаррагчаагийн бор, МУ-ын Алдарт уяач  Н. Хүрлээгийн Дүнжингаравын айргийн эзэн зээрд, өнгөрсөн жилийн хязаалангийн түрүү МУ-ын Алдарт уяач Б.Далайнхалтар, АХ-ын түүхт 90 жилийн ойн хязаалангийн аман хүзүү аймгийн Алдарт уяач Б.Одгэрэлийн хүрэн зэрэг олонд зартай хурдан хүлгүүд мордсон. Эдгээр хурдан хүлгүүд дундаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүү магнай өргөн наадамчин олноо баясгалаа. Хонгор үрээ өнгөрсөн жил мөн түрүү магнайг өргөж байсан юм.

Аман хүзүүнд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Цэндбаатарын саарал дун, дөрөвт Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы зээрд халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын харъяат уяач Н.Батбаярын бор үрээ орж ирлээ. Ийнхүү соёолон насны хурдан хүлгүүд наадамчин олны сэтгэлийг хөдөлгөж, хийморийг сэргээлээ. Хүй мандалын дэвжээнээ энэ жил Ховд аймгийнхан олноороо өргөн дэлгэр наадамлаж одтой хийморьтой байгаа нь Адьшаагийн Хонгор Соёолон  харагдаж байлаа. Хонгор Соёолонгоор хийморио сэргээхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бултаараа Адьшаагийн гал дээр хүрэлцэн ирсэн юм. Ерөниийлөгч, Адьшаа нар нэг нутгийнхан бөгөөд нутгийн Соёолонд ихэд хүндэтгэл үзүүлснийг бид дурандлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • NEEREE L TSAANAA NEG HYTAD DUR TURH BN DA
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • TENEG JAAHAN BALIAR TSARAITAI YUM HARHAAS SHIJGIIN YUMAA EBEEK
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • Моринд хүн мөргөдөг бил үү ... арай л биш юмаа
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН:00
    ЗӨВ ШҮҮ
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
  • Baagii tungaa-1987-1988
    OK bayrlaj bn
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025